Монголын үндэсний түүхийн музей тэмдэглэл

2011-05-13 14:07

 

Монголын үндэсний түүхийн музей тэмдэглэл

Монголын үндсний түүхийн музейг үзэж танилцлаа. Үндэсний түүхий музей нийт арван танхимтай үүнд:

1.    Хүннү язгууртнууд

2.    Монголын эртний улсуудын үе

3.    Монголчуудын уламжлалт хувцас гоёл чимэглэл

4.    Монголын эзэнт гүрний үе

5.    Монголын уламжлалт соёл

6.    Чин улсын үеийн монгол

7.    Монголын уламжлалт аж ахуй

8.    Богд хаант монгол улсын үе

9.    Социалист байгуулалтын үе

10. Ардчилал шинэчилэлийн үе зэрэг танхим байсан.

Хүннү язгууртнуудын түүхий танхимд Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүрийн дугуй газраас хүннү язгууртны хэрэглэж байсан хүрэл тогоо, булшны хүрэл (мөнгөн) бариул, хазаарын хүрэл(мөнгөн) тоноглол гэх зэрэг хүрэл зэвсгийн үеийн эд зүйлс байлаа.

Эртний монголын түүхийн танхимд МЭӨ 1300 жилын өмнө  хэрэглэж байсан хүрэл ба төмөр зэвсгийн үеийн сэлэм, МЭӨ XI-XII зууны үеийн хүрэл зэвсгийн үеийн дуулга ( Булган аймгийн Хутаг өндөр сумын Хустай нутгаас олдсон), Танхимын гол хэсэгт байсан Төв аймгийн Алтан булаг сумын бичигт хадаас олдсон(МЭӨ2000) Бугын сийлбэрт чулуу байлаа.

Төмөр зэсвгийн үеийн  (МЭӨ 400 жил) ваар нь Увс аймгийн Улаангом сумын Чандман уулаас олдсон олдвор юм. Хүннүгийн үеийн МЭӨ III-р зууны шавар ваарны амсар засах далны ясан багж Төв аймгийн Багануур сум Бороогийн суурингаас олдсон. Энд Култегиний хөшөөний толгой хэсэг хатны хөшөөний нүүр Култегиний гэрэлт хөшөө гэх сүрлэг чулуун хөшөөнүүд байсан.

Уламжлалт хувцас гоёл чимэглэл

Энэ танхимд Монголчуудын үндсэтэн язгууртны өмсөж хэрэглэж байсан дээл, малгай, бүс . Эдгээрийн эдэлж хэрэглэж байсан шүр оюу шигтгээтэй мөнгөн халбагатай хөөрөг, болор хөөрөг, гартаам, их гарын чүнчиг норов, улаан шүрэн хөөрөг, шар хуван хөөрөг, ихэр хаш чулуун хөөрөг мөн Гаанс, мөнгөн бүс, хэт хутага гэх зэрэг зүйлүүд байсан.

 


Эзэнт гүрний үеийн танхим

Энэ танхимд Хубилай, Чингэс, Өгөөдэй хааны хөрөг Хар, Цагаан сүлд, эртний хус нум сум, үйсэн хоромсог ,Мөнх хааны гэрэлт хөшөө,  мөн дуураймал зоос, алтан пайз, эртний язгууртны дээл, төмөр ширмэн гутал, монгол цэргийн ялтсан хуяг.   XIII-XIV зууны үеийн том ширмэн тогоо(Дунд говь аймаг), Чингэсий чулууны бичигт: Сартуул иргэдийг дайлж

            Хамаг монгол улсын

            Ноёд Буха-Сочихайдур хурагсан дор

            Есүхэй онтодрун 335 алдас гэсэн утагтай зүйлийг бичсэн байв.

 

Монголын уламжлалт соёл

Амар баясаглан хийдийн бүрэн хэмжээний загвар, Бөө, ламын хувцас эдлэлл хэрэглэл, цан бөмбөр, ном шоглоом, оньсон тоглоомууд, наадмын морьны хүүхдийн хувцасний, шагайн харвааны зурхай хашлага сум, морин хуур зэрэг үзүүлэн байсан.

Монголын уламжлалт аж ахуй: Энэ хэсэгт монгол гэр дотор авдар, бурхан, хээтээй ор зэрэг бүхийл ахуйн тавтлга. Цагаан идээ хатаадаг тэвш,шээзгий, зэс домбо,   айргийн хөхүүр, хул. Гэрийн гадна талд модон дугуйтай модон тэрэг, эмээл, хазаар, чөдөр, араг гэх мэт нүүдэлчин монголчуудын ахуй амьдралдаа хэрэглэж байсан бүхийл эд зүйлсийг дэлгэн тавьсан байлаа.

Богд хаант монгол улсын үе

1911-1920 энэ танхимд манжийн үеийн тамага мөн тэр тамгын зөөхөд хэрэглэж байсан хайрцагт эмээл, Богд болон Дондог дулмын хөрөг маниж, газрын  зураг, 1911 он МУ-ын төрийн далбаа, Занабазрын зохиосон Соёбо үсэгийн эх загвар, залхаан цээрлүүлдэг байсан мөглөм гэх зэрэг тэр үеийн хэрэглэж байсан автомат буу, гар буу зэрэг эд зүйл байлаа.

 Социалист байгуулалтын үе

Энд Сүхбаатар, Чойбалсан эдлэж хэрэглэж байсан хувцас, сэлэм тэр үед тэмэдэглэл хөтөлж байсан зузаан дэвтэр гэх зэрэг тэр үеийн бүхийл зүйл байлаа.

Ардчилал шинэчилэлийн үе зэрэг танхим байсан.

Энэ танхимд 1990 оны ардчиллын жагсаал хийж буй байдал монголчууд ардчилалын төлөө ямар их тэмцэж буй байдлыг зурган байдлаар үзүүлсэн.

Like | Ангилал : Музейн тэмдэглэл | Нийтэлсэн : kmtsmzb2 G.Ganbayar | Уншсан (7520) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. содоо :
    2013-05-12 16:22

    танхим танхимаар нь тависанд нь баярлалаа. зураг их оруулж өгөөч

  2. Misheel :
    2013-05-08 20:40

    Saihan l yum bichsen bna.

  3. Usgiin aldaag eregch :
    2012-10-17 20:23

    Yamar aimshigtai ih ug usgiin aldaa ve!

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл